Хүүхэд Залуучуудын хөдөлгөөний Үндэсний зуслан цугларалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2016.09.29, пүрэв

МУЗН-ийн нэгээхэн бүрэлдэхүүн хэсэг болох Хүүхэд Залуучуудын Хөдөлгөөн нь орон даяар нийт 75,000 гаруй гишүүнтэй бөгөөд үүнээс 60,000 гаруй нь өсвөр үеийнхэн байдаг билээ. Өсвөрийн болон залуучуудын улаан загалмайчид, арга зүйч, идэвхтэн багш нарынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний зуслан цугларалт 06 сарын 08-наас 15-ны өдрүүдэд “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа!” уриатайгаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд амжилттай болж өндөрллөө. Зуслан цугларалтанд 27 /19 аймаг, 8 дүүрэг/ дунд шатны хорооны нийт 241 өсвөрийн улаан загалмайчид, идэвхтэн багш, арга зүйчид оролцлоо.