Талархал

Нийтэлсэн өдөр: 2016.06.14, мягмар

Ноён Нямаагийн Энхболд танаа,

 

Миний бие Монгол Улсад  айлчлах үеэр Монголын улаан загалмай нийгэмлгийн хамт олон,  тус нийгэмлэгийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн намайг   халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн, хүндэтгэн хүлээн авч, зочилсон билээ.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн “Хүмүүнлэгийн алтан од” шагнал хүртсэн нь миний хуьд нэр төрийн хэрэг байлаа.

 

Монгол Улсад хийсэн анхны айлчлалаас дүгнэхэд Монголын улаан загалмай нийгэмлэг болон Олон улсын Улаан загалмайн хорооны харилцаа тодорхой түвшинд хүрчээ.  Олон улсын Улаан загалмайн хорооны зүгээс Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллах үйл ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйг уламжилъя.

 

Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Н.Болормаа Та Олон улсын Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжин, идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго, эрмэлзэлтэй буйд талархаж байна.

 

Энэхүү харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгод  хүрэхэд Та бүхний дэмжлэг нэн чухал юм.

 

Бидний цаашдын хамтын ажиллагааг  өрнүүлэх яриа хэлэлцээрийг хийхэд  таатай байх болно.

 

Таныг хүндэтгэсэн

 

Петер Маурер

 

Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч