Хүмүүнлэгийн тусламжийн хоёрдахь цуваа хөдөллөө

Нийтэлсэн өдөр: 2016.06.02, пүрэв

       Олон Улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооний (ОУУЗУХСНХ) гамшгийн үеийн яаралтай тусламжийн хүрээнд Олон улсын Уриалга заралсантай холбоотой нийт зуданд нэрвэгдсэн17 аймгийн 5100 малчин өрхөд хүнс болон бэлэн мөнгөний яаралтай тусламжийг хүргэж эхэлсэн билээ.

       Гамшгийн үеийн яаралтай тусламж тараалтыг 2 шаттай зохион байгуулж байгаа бөгөөд 2 дахь шатны тусламжид нийт 3600 өрх хамрагдаж үүний 2334 малчин өрх 192000 төгрөгийн бэлэн мөнгийг хүлээн авч байна.

       Түүнчлэн Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн нийт 400 малчин өрх хүнс болон 64000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж хүртэнэ. Эхний ээлжинд 400 малчин өрхийн хүнсний тусламжийн цуваа 5 сарын 31 өдөр Улаанбаатар хот дахь МУЗН-ийн нийслэлийн Улаан загалмайн байрны урд талбайгаас 16:00 цагт Баянхонгор, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай аймаг руу хөдөлж, 4 аймгийн орон нутгийн Улаан загалмайн хороод 5 сарын 31-нээс 6 сарын 1-ний өдрийн хооронд хүнсний тусламжийг бүрэн хүлээн авч буулгасан байна. Мөн малчин өрхийн тусламжид МОНОС групп бидэнтэй хамтран ажиллаж нийт 3.500.000 төгрөгийн өртөг бүхий 830 ширхэг гарын тосыг малчин өрхүүдэд хандивласан.