\"Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа\" өдөрлөг

Нийтэлсэн өдөр: 2016.05.10, мягмар

     Олон улсын улаан загалмай улаан хавирган сар өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтсан "Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа" өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болж өндөрлөлөө. Чингисийн талбайгаас болон Тээврийн дээд сургуулиас Хүмүүнлэгийн өдрийн парад алхалтыг уламжлал ёсоороо эхэлж, өдөрлөгийн талбайд Улаан загалмайч залуучуудын урлагийн тоглолт, өртөөчилсөн тоглоом, сургалтын аялалууд мөн боллоо. Монголын Улаан загалмай нийгэмлэг байгуулагдсаны 77 жилийн ойг угтан 77 өсвөрийн улаан загалмайч элсүүлэх ёслолын ажиллагаа болж Сүхбаатар дүүргийн 11-р сургуулийн 11--р ангийн сурагчид Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд боллоо. Хүйтэн сэрүүнийг үл ажран нэгдэн оролцсон нийт хүүхдүүд, хүмүүнлэг үйлсийн эзэддээ баярлалаа.