МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн оюутнууд зуданд нэрвэгдэж буй малчдад элгэвч, нэмнээ хандивлалаа

Нийтэлсэн өдөр: 2016.03.11, баасан

     Монгол улсын Боловсролын Их сургууль (МУБИС)-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн (НХУИС) Орос-Монгол хэлний багшийн 4-р курсын оюутнуудын төлөөлөл Г. Оюунчимэг, С. Гарамжав, Б. Сүнжидмаа, Б. Балжинням нар 2016 оны 03-р сарын 09-ний өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд ирж малчдад сайн дураараа элгэвч, нэмнээ цуглуулж, гардуулан өглөө.

Нийт 18 ширхэг нэмнээ, 20 ширхэг элгэвчийг хандивласан МУБИС-ийн НХУИС-ийн оюутнууддаа зуданд нэрвэгдээд буй малчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС МӨНХӨД ОРШИГ