Хөдөлмөрийн яам Малчдад туслах аян”-ыг өрнүүлж 31,5 сая төгрөгийн хандив өглөө

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

       МУЗН-ээс зудад буй малчдад туслах хандивын аян өрнүүлж байна. Хандивын аяныг дэмжиж, Хөдөлмөрийн яамны хамт олон 31,5 сая төгрөгийн  тусламжийг цуглуулжээ. Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайхан  хүрэлцэн ирж, цуглуулсан 

хүмүүнлэгийн тусламжаа МУЗН-т хүлээлгэн өглөө. Тэрбээр хэлэхдээ, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын малчдад туслах зорилгоор Хөдөлмөрийн яамны харьяа 37 МСҮТ, Политехник коллежийн нийт багш ажилтан, суралцагсад энэхүү аянд идэвхтэй оролцлоо.

         Аян энэ  оны хоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд сургууль дээр өрнүүлж нийт ажилтан, албан хаагч нар идэвхтэй оролцсонд хамт олондоо талархаж байна.

Бид зудад буй малчддаа туслах анхны гарааг ийнхүү эхлүүлж, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаа уриалж байна гэв. Мөн тус яамны харъяа газрууд  “Малчдад туслах аян”-ны хүрээнд малын нэмнээ, элгэвч, төлийн уут 1379 ш, хивэг тэжээл 155 шуудай, өвс 509 боодол, хужир 200 кг, бээлий 1316 ш, саван 686 ш зэрэг нийт 21,5 сая төгрөгийн 29 нэр төрлийн ахуйн болон хүнсний зүйл болон бэлнээр 9,9 сая төгрөгийг хандивлаж аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газруудад албан ёсоор хүлээлгэн өгчээ.