НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

      Монголын улаан загалмай нийгэмлэг НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран ажиллах санамж бичигт Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес нар гарын үсэг зурлаа. Санамж бичигт хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан дэмжих үйл ажиллагааг тусгасан байна. Тухайлбал, болзошгүй гамшгийн үед аль нэг талын байр эрсдэлд орвол байраар хангаж хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, хүмүүнлэгийн бусад үйл ажиллагааг хамтран хийх зэрэг заалтууд орсон байна. Цаашид хоёр байгууллага хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж, нягт хамтран ажиллах эхлэл ийнхүү тавигдлаа.