ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР НИЙГЭМЛЭГҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССЕМБЛЕЙ ШВЕЙЦАРИ УЛСЫН ЖЕНЕВ ХОТОД БОЛЖ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2016.03.23, лхагва

     Олон улсын Улаан загалмай,  Улаан хавирган  сар  нийгэмлэгүүдийн Холбооны XX Ерөнхий Ассемблей 2015 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд, Төлөөлөгчдийн зөвлөлийн хурал 12 дугаар сарын 07-ны өдөр  Швейцари улсын Женев хотод болж байна.

Энэхүү Ассемблейд нийт 166  Үндэсний нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Олон улсын Хороо оролцож,  Олон улсад Хүмүүнлэгийн үйл ажиллагааг улам нэмэгдүүлэх, Үндэсний нийгэмлэгүүдийг чадавхижуулах асуудлаар хуралдаж байна.

ОУУЗУХСНХ-ны XX Ассемблейн нэгдсэн болон   салбар хуралдаануудад  Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид идэвхитэй оролцож байна.

Хурлын явцад Монгол улсад тулгарч буй “Зудын гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг  бууруулах” чиглэлээр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо,  Австралийн Улаан Загалмай Нийгэмлэг , Британийн Улаан Загалмай Нийгэмлэг, Солонгосын Улаан Загалмай Нийгэмлэг, Норвегийн Улаан Загалмай Нийгэмлэг, Финляндын Улаан Загалмай Нийгэмлэг, Шинэ Зеландын Улаан Загалмай Нийгэмлэг,  Хятадын Улаан Загалмай Нийгэмлэг, Японы Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа.

Цаашид Турк улсын Улаан Хавирган Сар Нийгэмлэгтэй хамтран ажиллах эхлэлийг тавив.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны XX ассемблейгээр ОУУЗУХСНХ-ны  2020 он хүртэл Стратегийн хэрэгжилтийн байдалд дунд хугацааны үнэлгээ хийв. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд Тувала улсын Улаан Загалмай Нийгэмлэг элсч, ОУУЗУХСНХ-ны Үндэсний Нийгэмлэгүүдийн тоо 190 боллоо.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..