Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн өдөр: 2015.10.14, лхагва

 

МУЗН 75 жилийн түүхтэй хүмүүнлэгийн байгууллага билээ. Тийм ч учраас ахмад залуу үеийн хэлхээ, хамтын ажиллагааг дэмжиж, өөрчлөлт шинэчлэлийн цаг үедээ хамтран ажиллаж байна.

Жил бүрийн ахмадын баярын өдөр болон Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жишиг ёсоор өнгөрсөн баасан гаригт МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ахмадуудаа хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийгэмлэгийн үе үеийн удирдлагууд, ажилтнууд гэх зэрэг 30 гаруй ахмадууд хүрэлцэн ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа сүүлийн үед хийж, хэрэгжүүлж буй ажил, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Залуу насандаа нэгэн үед хүмүүнлэгийн үйл хэрэгт хүчин зүтгэж байсан ахмадуудын уулзалт халуун дулаан яриа хөөрөөр өрнөж байсан. Мөн энэ жил  МУЗН-ийн ахмадуудын эгнээнд хоёр хүн нэмэгдсэн

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..