Номин Холдинг ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан Загалмай нийгэмлэгт тусламжийн гараа сунгалаа

Нийтэлсэн өдөр: 2015.05.20, лхагва
 
“Номин Холдинг” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт тусламжийн гараа сунгалаа.

 

Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болох байгаль орчны өөрчлөлтийг бууруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх болон ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд Номин Холдинг ХХК идэвхи санаачлагатай оролцон нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. 

Гэнэтийн осол, байгалийн гамшиг зэрэгт бэлэн байх үүднээс холбогдох байгууллагуудад шаардлагатай хандив болгон 1 өдрийн борлуулалтын орлогын тодорхой хувийг Номингийн хамт олон Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын дарга Хурандаа Н.Уламбаяр, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нарт тус тус гардуулан өглөө. 

Энэ нь цаг үеэ олсон, зөв газраа хүрсэн тусламж боллоо.