Балбын ард түмэнд тусалцгаая!

Нийтэлсэн өдөр: 2015.05.12, мягмар

 

УРИАЛГА

       Монголчууд бид ядарч зовсон, гамшигт өртсөн бусдадаа  тусламжийн гараа сунгадаг сайхан сэтгэлтэй ард түмэн билээ.

Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад 4-р сарын 25-ны өдөр  7.9  магнитудын маш хүчтэй /11 баллын хүчтэй/  газар хөдөлж, сүүлийн 80 жилд тохиолдож байгаагүй байгалийн гамшиг болж, 6000 гаруй хүн нас барж, 14000 хүн гэмтэж бэртэн , 8 сая хүнд хүмүүнлэгийн тусламж яаралтай хэрэгтэй байна.

 

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, 142 орны Үндэсний нийгэмлэгээс   Балбын ард түмэнд туслах хандивын үйл ажиллагааг дэлхий даяар өрнүүлж эхэллээ.

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс манай орны нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгжид хандан Балбын  ард түмэнд туслах “Хандивын аян”-д нэгдэхийг уриалж байна.

 

Хандивын данс: ХААН банк 5010027264

Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ