Н.Энхболд Хансеогийн Их сургуулийн хүндэт доктор боллоо

Нийтэлсэн өдөр: 2015.02.26, пүрэв

 

Н.Энхболд Хансеогийн Их сургуулийн хүндэт доктор боллоо

МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд  энэ сарын 24-27-ны өдрүүдэд  БНСУ-д айлчилж байна.

Тэрбээр тус улсын нэр хүнд бүхий   Хансеогийн Их сургуульд зочилж,  Төрийн захиргааны удирдлагын ухааны  Хүндэт докторын цол  гардаж авлаа. 

Мөн Н.Энхболд айлчлалын  хоёр дахь өдрөө  БНСУ-ын  Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын үйл ажиллагаатай танилцахаас гадна Улаан загалмай нийгэмлэгийн харъяа Яаралтай түргэн тусламжийн төвд зочилно.

 

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа