Хүүхэд залуучуудын Улаан загалмайчид тангараг өргөлөө

Нийтэлсэн өдөр: 2015.02.01, ням

 

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн хүрээгээ тэлж, хүмүүнлэг үйлсийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж буй залуус  80 мянгад хүрсэн байна.

Өчигдөр  МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн 30 хүүхэд албан ёсоор элсэх арга хэмжээ боллоо. Энэ нь шинэ оны эхний элсэлт юм.

Эдгээр хүүхдүүд тус хөдөлгөөний үнэмлэх, бүч,  тэмдэгийг авч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох үүргийг хүлээж,  нөгөө талаар өөрсдийгөө хөгжүүлэх, төлөвших, найз нөхдийн хүрээгээ тэлэх,  хүмүүнлэг үйлс бүтээх зэрэг олон сайхан боломжуудын өөртөө нээж өгч байгаа юм.

Гишүүн элсүүлж, тангараг өргөх ёслолд хөдөлгөөний залуучууд Улаан загалмайн долоон зарчим болон анх Улаан загалмай хөдөлгөөнийг үндэслэгч Анри Дюнангийн Сольфиреногийн  тулалдаанаас энэрэнгүй үйлсийг түгээх эхлэлээ хэрхэн тавьсан   тухай  түүхийн  жүжигчилсэн тоглолт хийж сонирхууллаа.  Мөн Улаан загалмай хөдөлгөөний сүлд дууг дуулах, бүжиглэх зэргээр хүүхдүүд авъяас чадвараа харуулсан  бяцхан концерт бэлтгэсэн байв.

Зураг 1.1 - Анри Дюнант

Зураг 1.2 - Анхны женевийн конвецийг батлаж буй байдал

Зураг 1.3 - Тэмдэгээ гардаж буй гишүүд

Зураг 1.4 - Тэмдэгээ гардаж буй гишүүд

Гишүүнээр элсэж буй эдгээр залуучууд Улаан загалмай хөдөлгөөний тухай болон МУЗН-ийн үйл ажиллагааны  талаар долоо хоногийн турш сургалтад сууж тодорхой хэмжээгээр бэлтгэгдсний дараа ийнхүү тангараг өргөж байгаа юм.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа