ХЗХ-ий дэргэдэх Клуб-25 видео бичлэгийн уралдаан зарлалаа

Нийтэлсэн өдөр: 2014.12.02, мягмар

 

     Аливаа улс орны нийт хүн амын 3% нь донор байвал хангалттай гэж үздэг бол Монгол орны хувьд энэ үзүүлэлт 0,75%. Иймээс цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын эгнээг өргөжүүлэхэд оюутан залуусын идэвх оролцоог нэмэгдүүлэх, цусны донорын ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгаа билээ. Тиймээс Клуб-25ын залуус нийт оюутан залуучуудынхаа дунд “Та бодож байгаагаасаа ч илүү бусдад нөлөөлөх хүчтэй! богино хэмжээний видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Та хэн нэгний амийг аврах талаар бодож байсан уу? Хэрвээ бодож байсан бол өөрийгөө дайчилж басйан уу? Танд өөрийгөө өөрийнхөө төсөөллийг бодит болгох боломж гарч байсан уу? Тэгвэл та цусны донорын талаарх мэдээллийг бүжгээр, дуугаар, зохиомжоор, өөрийн чадах юугаар ч илэрхийлэх богино хэмжээний видео бичлэгийн уралдаанд оролцох талаар бодоод нэг үзээрэй, оролдоод бас үзээрэй... Таны чөлөөт сэтгэмж бусдад богино хугацаанд цаглашгүй их мэдлэг болон хүрэх болно...

 

Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтдаа