Дунд шатны хорооны үйл ажиллагааг чадавхжуулах сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2014.11.12, лхагва

МУЗН-ийн 75 жилийн ой болон Үндэсний зөвлөлдөх уулзалтыг угтаж Дунд шатны хорооны дарга, арга зүйч, нягтлан бодогч, сайн дурын идэвхтний ахлагч, Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний удирдагч нарын 5 хоногийн сургалт явагдаж байна.

Сургалтад нийт 200 орчим оролцогчид таван хэсэгт  хуваагдан  оролцож байна.

Эрүүл мэндийг дэмжих, Нийгмийн халамж, Гамшгийн менежмент хөтөлбөрийн сургалтаас гадна санхүүгийн менежмент, тендерт оролцох ур чадварын талаарх сургалтууд нь Дунд шатны хорооны  үйл ажиллагааны чадавхийг сайжруулах зорилготой юм.

  МУЗН-ийн 75 жилийн ой болон Үндэсний зөвлөлдөх уулзалт 15-16 өдрүүдэд Олон Улсын Найрамдал төвд болно. 

 

Хүмүүнлэгийн төлөө хамтдаа.