Зүүн Азийн Улаан загалмай хүүхэд, залуучуудын зуслан цугларалт 40 гаруй залуус оролцож байна

Нийтэлсэн өдөр: 2023.07.25, мягмар


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр зохион байгуулдаг Зүүн Азийн Улаан загалмай хүүхэд, залуучуудын зуслан цугларалт энэ жил “Залуучуудын оролцооны стратеги” сэдвийн хүрээнд болж байна.

Зуслан цугларалт 2023 оны 07 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд болж байгаа бөгөөд Хятад, Хонг Конг, Солонгос, Монгол орны 16-23 насны 40 гаруй залуус оролцож байна.

Энэхүү зуслан цугларалтын гол зорилго нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд залуусын оролцоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагаа хуваалцах юм.  

Оролцогчид зуслан цугларалтад хамрагдсанаар өөрсдийн сайн туршлага, хийж хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа танилцуулж, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн цаашдын стратегийн хүрээгээ төлөвлөх юм.

Зуслан цугларалтын нээлтэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний Тэргүүн Э.Ууганбаяр, Удирдах зөвлөлийн гишүүд болон Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн Гишүүнчлэл хариуцсан ажилтан И Жанг нар оролцов.