Гамшгаас хамгаалах хуулийг олон нийтэд таниулах чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалтад 50 албан хаагч хамрагдав

Нийтэлсэн өдөр: 2022.09.15, пүрэв


Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшгаас хамгаалах хуулийг олон нийтэд таниулах чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 50 орчим алба хаагч оролцсон юм.  Сургалтаар МУЗН, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран боловсруулсан “Өөрийн эрх, үүргээ мэдэцгээе” “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг олон нийтэд хүргэх чиглүүлэгч багшид зориулсан сургалтын модулийг танилцуулав. Алба хаагчид энэхүү сургалтын загварыг ашиглан иргэд, олон нийтэд “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д заасан эрх, үүргийг таниулах сургалтыг зохион байгуулах юм.