КОВИД-19 ЦАР ТАХЛЫН УЛМААС ОРЛОГО НЬ БУУРСАН ИРГЭДЭД БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

Нийтэлсэн өдөр: 2022.10.25, мягмар


https://docs.google.com/forms/d/1uZaif4L4jeG2s6jhKB-1DE63xzORDJ19bv2HWGfUn4/edit

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН УЛМААС ОРЛОГО НЬ БУУРСАН ИРГЭДЭД БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ 

Зохион байгуулагч: Монголын улаан загалмай нийгэмлэг

Санхүүжүүлэгч: Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо

Хаана: Монголын улаан загалмай нийгэмлэг

Хугацаа: 2022 оны 1- ээлжийн сургалт 11 дүгээр сарын 9-10, 2-р ээлжийн сургалт 11 дүгээр сарын 14-15, 3-р ээлжийн сургалт 11 дүгээр сарын 17-18


Зорилго: Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр Монголын улаан загалмай нийгэмлэг нь Ковид-19 цартахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөнөөс шалтгаалан орлогогүй болсон, ажил, бизнесээ алдсан зорилтот бүлгийн иргэдийн  орлогыг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх, бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгох, бизнес төслийн санал боловсруулах ур чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

-          Сургалтад оролцогчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллахад сэдэлжүүлэх;

-          Сургалтад оролцогчид нь өөрсдийн асуудлыг оновчтой тодорхойлж, хэрэгжихүйц бизнес төсөл болон төслийн саналын санааг зураглан харах ур чадварт суралцах;

-          Сургалтад оролцогчид нь бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгө босгох бизнес төсөл болон төслийн санал боловсруулах ур чадварт суралцана.

Сургалтын агуулга:

-       Энтренпренёр сэтгэлгээг хөгжүүлэх;

-       Нөхцөл байдлыг үнэлэх, асуудлыг тодорхойлох;

-       Зорилтот бүлгийн иргэд болон багууд ажиллах загварчлалаа тодорхойлох;

-       Бизнес төсөл боловсруулах;

-       Төслийн санал боловсруулах;

-       Төслөө танилцуулах.


Сургалтад оролцох хүсэлтэй иргэд: 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагаас өмнө  хувийн дэлгэрэнгүй мэдээллээ ирүүлнэ үү.  (Овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мейл хаяг, бусад шаардлагатай мэдээлэл)

Хариуцсан ажилтантай холбоо барих, мэдээллээ ирүүлэх хаяг: Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр. 205 тоот Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот. Утас (+976)-77770508. munkhtuul.a@redcross.mn

Бүртгүүлэх холбоос:  

https://docs.google.com/forms/d/1uZa-if4L4jeG2s6jhKB-1DE63xzORDJ19bv2HWGfUn4/edit?fbclid=IwAR0-kG_qNdX6jHRmupyMiNf-pkv4nmiVaeoPTmJJV9FXKDG3Uhnx0ByH9ts