Анхан шатны хороодыг чадавхжуулах сургалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2021.10.13, лхагва

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхан шатны хороодыг чадавхжуулах сургалт эхэллээ. 3 өдөр үргэлжлэх энэхүү сургалтад УБТЗ-ын Улаан загалмайн хороо, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Завхан зэрэг аймгийн Анхан шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтнүүд оролцож байна. Уг сургалтын гол зорилго нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхан шатны хороод, сайн дурын идэвхтэн гишүүдийн улаан загалмайн хорооны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох чадавх бүхий сайн дурын идэвхтэнг  бэлтгэх юм. Оролцогчид сургалтад хамрагдсанаар гамшиг, ослын үед Онцгой байдлын газар, Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллах чадавхтай болох, орон нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар олон нийтэд сургалт, сурталчилгаа явуулах чадавх бүхий хүний нөөцийг бэлтгэх чадамжийг олж авах аж.