Хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон уулзалт боллоо

Нийтэлсэн өдөр: 2020.08.03, даваа


Монголын улаан загалмай нийгэмлэг Эрүүл мэндийн яамтай хамтран "Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг дэмжих талаар аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох уулзалт-семинар"-ыг 2020 оны 8 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын төвд зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар болон Улаан загалмай цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, ирэх 2024 он хүртэл хийж, хэрэгжүүлэх ажлаа тодорхойлов.

Уг сургалтыг зохион байгуулснаар Монголын улаан загалмай нийгэмлэг, Эрүүл мэндийн яам, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороодын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн сайжруулж, үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа гэдгийг оролцогчид онцолж байсан юм.