“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР-2019” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО.

Нийтэлсэн өдөр: 2019.05.18, бямба

Жил бүрийн 05 дугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай. Энэ жилийн Авто машингүй өдөр 05 дугаар сарын 18-ны бямба гарагт “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор иргэд, олон нийтийг зам тээврийн осол гэмтлээс сэргийлэх болон идэвхтэй хөдөлгөөний ач тусыг сурталчилах зорилгоор зохион байгуулагдаж, Хүүхэд залуучуудын хөдөлгөөний 80 гаруй гишүүн флаш моб бүжиглэж, хөдөлгөөнт сурталчилгаа хийлээ.



Хүмүүнлэг иргэн-Хөгжлийн ирээдүй