Төлөвлөлт хяналт үнэлгээ тайлагналтын хүчин чадлыг үнэлж, анхан шатны сургалт зохион байгууллаа.

Нийтэлсэн өдөр: 2016.12.09, баасан

       Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах дөрвөн зүйл бол үр дүнд суурилсан төлөвлөлт, мониторинг, үнэлгээ, хариуцлагатай тайлагналт байдаг.

       2014 онд Монголын улаан загалмай нийгэмлэгт Олон улсын Улаан Загалмай Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн чиглүүлэгч ирж байгууллагын хүчин чадлын анхан шатны үнэлгээг зохион байгуулж байсан юм. Ийнхүү энэ оны 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төлөвлөлт хяналт үнэлгээ тайлагналт хариуцсан дарга Петер Опоф, Зүүн азийн орнуудыг хариуцсан мэргэжилтэн Кит Роше нар ирж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан ахиц дэвшил, анхаарах зүйлсийг үнэлж, сургалт зохион байгууллаа.        Үнэлгээг Монголын улаан загалмай нийгэмлэгийн хөтөлбөр/ төсөл, захиргааны ажилтнууд, дунд, анхан шатны гүйцэтгэх удирдлагын төлөөлөлтэй зохион байгуулав. Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын талаарх үндсэн ойлголтыг нийт ажилтнууд болон дунд шатны гүйцэтгэх удирдлагад олгох бүтэн өдрийн сургалтыг мөн амжилттай зохион байгууллаа.

       Үнэлгээний үр дүн дээр үндэслэн Монголын улаан загалмай нийгэмлэг цаашид энэхүү чиглэлээр байгууллагын хүчин чадлаа бэхжүүлэх төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж эхлээд байна.