“Ажлын байранд Анхны тусламж үзүүлэх нь” сургалт нь модульд суурилсан, интерактив цахим агуулга бүхий сургалт юм. Суралцагч нь өндөр хурдны интернэт бүхий гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер ашиглан, хүссэн цагтаа хүссэн газраасаа цахим талбарт нэвтэрч хичээлийн агуулгыг өөрийн хурдаар үзэж судлах боломжтой юм. Сургалтын агуулгыг суралцагч нь цахим талбартаа орж хүссэн цагтаа бататган сэргээх боломжтойгоороо онцлог юм.
Тус сургалтын агуулгыг НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын захиалгаар Европын Холбооны санхүүжилтээр НҮБАҮХБ-аас НҮБХХААБ, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн хүрээнд Монгол хэлнээ хөрвүүлж, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран, Австрийн Улаан загалмайн нийгэмлэгийн зөвлөмжийн дагуу боловсруулсан юм.
Ажлын байранд тохиолдож болох аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд онцлон авч үзсэн.
| № |
|
Хугацаа | Монгол хэл дээрх төлбөр | Англи хэл дээрх төлбөр | Шалгуур | |
| 1 | “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” танхимын болон цахим хосолсон сургалтын сургагч багш бэлтгэх сургалт | 16 цаг буюу 2 өдөр (Цахим, танхим хосолсон) | 260,000₮ | 110$ |
|
|
| 2 | “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” танхимын болон цахим хосолсон үндсэн сургалт | 12 цаг буюу 1,5 өдөр (Цахим, танхим хосолсон) | 160,000₮ | 60$ | - |
Тайлбар: Cуралцах бүлгийн хэрэгцээ шаарлагаас хамаарч дурын 1 эсвэл 4 гэх мэт хэдэн ч модулийг сонгон суралцах боломжтой. Суралцагч танхимд болон цахим байдлаар модулиудыг судалж, модуль бүрд өгөгдсөн дадлага ажлуудыг гүйцэтгэн, хэлэлцүүлгийн асуултуудад хариулах ба тестээр өөрийгөө сорино. Сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагчид сертификат олгоно.
fgbfbfbfbfbfbfbfbgf