2026-09-10

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газраас Улаан загалмайн Дунд шатны хороодын ажилтнуудад зориулсан “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн давтан сургалт болон хүүхдэд чиглэсэн нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн сургалт”-ыг 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.
Сургалтад Дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтнээс гадна Онцгой байдлын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газрын төв болон орон нутгийн салбар, нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нийт 32 сэтгэл зүйч оролцож, харилцан туршлага хуваалцах, оролцооны аргаар суралцлаа.
Энэхүү сургалтын гол зорилго нь нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн мэдлэг, ур чадварыг сэргээх, бататгах, хүүхдэд чиглэсэн нийгэм сэтгэл зүйн дэмлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, Дунд шатны хороод тус бүрийн цаашдын нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үйл ажиллагааны хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах юм.
Оролцогчдыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтнууд, Японы улаан загалмайн нийгэмлэгийн сурагч багш Яамада Ёохэй, Яамада Чэйко нар нийгэм сэтгэл зүйн дэмжлэгийн мэдлэгээ бататгах, туршлага хуваалцах, хүүхдэд чиглэсэн нийгэмлэг сэтгэл зүй, сэтгэл зүйн байдлыг үнэлэх, оношлох, анхны тусламж зэрэг сэдвийн хүрээнд чиглүүлэн ажиллалаа.
2026-09-10
2026-09-10