“Дээрэлхэж биш, дэмждэг сайн найз байя”

2026-05-23

Автомашингүй өдрийг тохиолдуулан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнөөс “Дээрэлхэж биш, дэмждэг сайн найз байя” уриан дор дугуйн парадыг амжилттай зохион байгууллаа

Тус арга хэмжээ 10:30–12:30 цагийн хооронд Зүүн 4 замаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилж, нийслэлийн 6 дүүргийн нийт 40 Өсвөрийн Улаан загалмайн гишүүн хүүхдүүд оролцлоо.

Хүүхэд бүр эерэг харилцаа, нөхөрлөлийг түгээж, нэгнээ дэмждэг сайн найз байхыг уриалсан сайхан өдөр байлаа.