“Хүмүүнлэг иргэн” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

2026-06-03

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнөөс хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож, сайн дурын үйлсээрээ үе тэнгийн хүүхэд, залуучууддаа үлгэр дуурайлал үзүүлсэн Өсвөрийн улаан загалмайн гишүүдийг алдаршуулан урамшуулах зорилгоор “Хүмүүнлэг иргэн” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, бусдад туслах сайхан сэтгэлийг бодит үйлсээрээ харуулж буй хүүхдүүддээ сурлаг хөдөлмөрийн өндөр амжилт хүсье . 

Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан Vvlen art брэндийн хамт олондоо баярлалаа.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа.