2026-06-11
Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд
Улаан загалмайн Дунд шатны хороонд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, МУЗН болон бүсийн төв Өвөрхангай, Төв аймгийн Улаан загалмайн хорооны төлөөлөл тус аймагт ажиллаж байна.
Сургуулийн хүрээнд Аймгийн Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд "Анхны тусламж, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх" сэдэвт сургалтыг Өвөрхангай аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч, анхны тусламжийн сургагч багш Н.Дэмбэрэлдулам заалаа.
Сургалтаар амилуулах суурь тусламж буюу зүрх, уушигны сэхээн амьдруулалт, хахалт, гэнэтийн цочмог өвчний үед үзүүлэх тусламжийн талаар мэдлэг, ойлголттой боллоо.
Дээрхи сургалтуудад нийт 160 гаруй алба хаагч хамрагдав.




2026-06-11