eu Аюулгүй, эсэн мэнд байгаагаа мэдэгдээрэй

Хэрэв Та ямар нэг байдлаар гамшигт нэрвэгдсэн бол “Аюулгүй, эсэн мэнд байна” гэсэн энэхүү хуудсаар дамжуулан ойр дотныхондоо өөрийгөө мэдэгдээрэй.
Энэхүү “Аюулгүй, эсэн мэнд байна” хуудсанд бүртгүүлэх эсэх нь сайн дурын үндсэн дээр явагдах ба Та хэзээ ч хамаагүй бүртгүүлж, өөрийн мэдээллийг шинэчлэх боломжтой юм. Таны тухай мэдээллийг хайж байгаа хүмүүс Таны нэр, утасны дугаар, гэрийн хаягийн мэдээллийг оруулж, нэвтэрнэ.


Хайлтын дүн зөвхөн таны овог, нэр, бүртгүүлсэн огноо, цаг болон Таны бусдад хэлэхийг хүссэн захидлыг л харуулах болно. Алга болсон хүмүүсийн мэдээллийг гэр бүлтэй нь холбож өгөх эсвэл гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламжид хамруулах зорилгоор бусад байгууллагуудтай мөн хуваалцаж болзошгүй.
Та өөрийгөө “Аюулгүй, эсэн мэнд байна” хуудсанд бүртгүүлэхийн тулд энд дарж бүртгүүлнэ үү.