Дүрс бичлэг, контент бэлтгэх сонгон шалгаруулалтад урьж байна

Фонт: + -
2018-01-05


Монголын улаан загалмай нийгэмлэг Их Британийн улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг агаарын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутаг дахь малчдын өвөлжилт, зудын аюул, эрсдэлийг харуулсан 60 фото зурагтай гэрэл зургийн цомог 2 ширхэг, 4-6 минутийн 2 дүрс бичлэгийг дуу, дүрс, найруулгын өндөр түвшинд хийж гүйцэтгэх уран бүтээлчдийг сонгон шалгаруултад урьж байна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • • Байгууллага, гэрэл зурагчин нь мэргэжлийн түвшинд гэрэл зураг, дүрс бичлэг, олон нийттэй харилцах, контент боловсруулах чиглэлээр 3 ба түүнээс доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
  • • Оноосон үүргийг төлөвлөсөн цагт хийж гүйцэтгэх
  • • Контентэд бүтээлч сэтгэлгээгээр хандах
  • • Мэргэжлийн өндөр түвшний тоног, төхөөрөмж ашиглах (дроне, мэргэжлийн камер, гэрэлтүүлэг гэх мэт)
  • • Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Гэрэл зургийн цомог:
  1. 1. Зудын аюулын үр нөлөө, малчдын бодит амьдралын дүр зураг, МУЗН-ийн зүгээс гамшгийн үр нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай гэрэл зургийн цомог бэлтгэнэ. Сонгогдох 2 аймагт зураг авалт хийж англи, монгол тайлбар бүхий 60 фото зурагтай 2 цомог хүлээлгэн өгнө.
  • Дүрс бичлэг:
  1. 1. Зудын үеийн байгаль орчны нөхцөл байдал, малчин айлын ахуй, “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийн хүрээнд тараагдах бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн түгээлтийг тусгасан англи хадмал орчуулгатай 2 дүрс бичлэг боловсруулна. Дүрс бичлэг тус бүр нь хянан тохиолдуулсны дараах 4-6 минутын урттай байх ба алсын удирдлагат дроноос авсан бичлэг багтсан байна.

 

Сонгон шалгаруулалтанд оролцоход бүрдүүлэх материал:

  1. 1. Битүүмжилсэн үнийн санал, тамгатай
  2. 2. Компанийн танилцуулга
  3. 3. Компанийн гэрчилгээ
  4. 4. Өмнө нь гүйцэтгэж байсан ажлын жагсаалт
  5. 5. Хийж гүйцэтгэсэн томоохон ажлын танилцуулга

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хүлээн авна.

Холбоо барих:

Ч.Нямхүү, Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан,

Утас:94954965, имейл хаяг: nyamkhuu.ch@redcross.mn

Д.Нямсамбуу, Мэдээлэл, технологийн ажилтан,

Утас:99895750, имейл хаяг: nyamsambuu.d@redcross.mn

Материал хүлээн авах хаяг:

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төв байр, 201 тоот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Улаанбаатар хот.


Бусад мэдээ