Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд туслав

Фонт: + -
2017-12-05


Жил бүрийн 12-дугаар сарын 3-ны өдрийг” Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон онцолж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг.

 Анх 1981 онд НҮБ-аас эл өдрийг онцолж олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” шийдвэр гаргаснаар дэлхий даяараа тэмдэглэх болсон.

Манай улсын хувьд жил бүрийн энэ өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, нийгэмлэгүүд хамтран олон төрлийн үйл ажиллагаа өрнүүлдэг. Энэ ажлын хүрээнд МУЗН-ийн Нийгмийн Халамжийн хөтөлбөрийн төлөөлөгчид өнөөдөр “Энэрлийн түүчээ” ТББ-ын харьяанд байдаг тусгай хэрэгцээ шаардлагатай 15 хүүхдэд дулаан хөнжил, хэрэгсэл бүхий гарын бэлгийг гардуулан өглөө. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг эдгээр хүүхдүүд нь ямар нэг үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй, байнгын халамж асаргаа, хяналт шаардлагатай байдаг байна.

 

 

Өнгөрөгч ням гарагт "Ачлалт Хүүхдүүд" ТББ-с Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан"Ачлалтай 2017"  хүндэтгэлийн тоглолт UB PALACE-т зохион байгуулсан. Энэ үеэр МУЗН-ийн Нийгмийн Халамжийн хөтөлбөрийн төлөөлөгчид үйл ажиллагаагаа танилцуулав. 

 

 

 

 


Бусад мэдээ