Сонгинохайрхан дүүргийн үерт нэрвэгдсэн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Фонт: + -
2017-07-29


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны 1-р хэсэгт 2017 оны 7 сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо, мөндөр орж, 12 өрх орон гэргүй болж, 16 өрх хүнд нэрвэгдсэн.

Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хороо,  Үндэсний гамшигтай тэмцах багтай хамтран яаралтай хариу арга хэмжээ авч, тусламж нэн шаардлагатай байгаа 28 өрхөд нийт 15,795,808 төгрөгний үнэ бүхий дараах тусламжийг үзүүллээ:

  • • Монгол гэр - 1
  • • Гал тогооны хэрэгсэл – 28 багц
  • • Газын плитка - 28
  • • 10 литрийн усны сав - 56 ширхэг
  • • Ариун цэврийн иж бүрдэл – 28
  • • Хөнжил – 48 ширхэг
  • • Гудас – 48 ширхэг
  • • Солонгос хөнжил – 64 ширхэг
  • • Финлянд хувцас – 10 боодос
  • • Япон хүүхдийн хувцас – 2 хайрцаг
  • • Макао өмд – 2 хайрцаг

Цаашид Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмай хорооны сайн дурынхан нийгэм сэтгэлзүйн дэмжлэг, ус, эрүүл ахуй, ариун цэврийн сургалт, сурталчилгааг олон нийтэд түгээхээр ажиллаж байна.


Бусад мэдээ