Ажлын байранд анхны тусламж үзүүлэх холимог сургалт

Сургалтын зорилго: Аливаа осол гэмтэл, гэнэтийн өвчин зовиурын үед эмнэлгийн тусламж ирэх хүртэл хамгийн ойр байгаа хэн нэгнээс нэн түрүүнд үзүүлж байгаа тусламжийн талаарх зарчим, арга барил, дадлагын чадвар эзэмшүүлэх. Төрөл бүрийн ажлын байранд тохиолдож болох осол гэмтлийн үед авах яаралтай хариу арга хэмжээний талаар ойлголт өгөх.


Анхны тусламжийн сургалтын хөтөлбөрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэргэдэх Дэлхийн анхны тусламжийн лавлагаа төвийн удирдамжийн дагуу Австрали, Финляндын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран боловсруулсан.

Сургалтанд хэн хамрагдах вэ?

Сургалтын онцлог

 

  •  Ажлын байранд тохиолдож болох аюулгүй байдлын гол эрсдлүүд, ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй ажиллагааны арга хэмжээнүүдийг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд онцлон авч үзсэн.
  •  Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга техник нь үйлдвэрлэлийн аль ч салбарын ажлын байр төдийгүй ахуйн нөхцөлд ч ашиглах боломжтой.
  •  Модульд суурилсан учраас суралцагчдын ажлын байрны онцлог, хэрэгцээ шаардлагаас хамаарч дурын байдлаар сонгон хэрэглэж болно.
  •  Интерактив, цахим хичээлийг суралцагч хүссэн цагтаа хүссэн газраасаа Интернэтэд холбогдсон гар утас, таблет, суурин эсвэл зөөврийн компьютер ашиглан өөрийн хурдаар үзэж судална. Хичээлээ хэзээ ч сэргээн үзэх, насан туршдаа суралцах боломжтой.
  •  Товч тодорхой үзүүлэн слайд, гар зураг, видео, өөрийгөө сорих тестүүд нь суралцагчдыг сонирхолтой, зугаатай арга замаар сургалтын зорилгод хүргэнэ.
  •  Сургалтын материалыг онлайнаар бие даан суралцах төдийгүй танхимын сургалтанд үзүүлэн хэрэгсэл болгон ашиглахад тохиромжтой.
  •  Анхны тусламжийн сургалт нь мэргэжлийн багшаар удирдуулсан дадлага ажил шаарддаг тул цахим сургалтыг танхимын сургалттай хослуулах шаардлагатай. Онолын мэдлэгийг суралцагч цахим хэлбэрээр үзэж судалснаар танхимын лекцийн цагийг багасгана.
  •  Цахим ба танхимын дадлагажуулах сургалтыг хүний их эмч, МУЗН-ийн анхны тусламжийн мастер сургагч багш нар хөтөлж явуулна. Амжилттай төгсөгчдэд сертификат олгоно.

 

“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ” ХОЛИМОГ СУРГАЛТЫН ТӨРӨЛ БОЛОН ҮНИЙН САНАЛ

Сургалтын төрөл Хугацаа Монгол хэл дээрх төлбөр Англи хэл дээрх төлбөр Суралцагчийн тоо 
1 Анхны тусламжийн танилцуулах сургалт                                                2 цаг      250,000₮     325,000₮

     50-250 хүн 

2 Анхны тусламжийн  суурь сургалт     4 цаг (Танхим)                 60,000₮     112,000₮      1 хүн
3 Анхны тусламжийн  үндсэн сургалт     8 цаг (Танхим)      112,000₮     147,000₮

     1 хүн

4

Анхны тусламжийн  сургалт (Хүүхэд, багачууд)

    2 цаг       25,000₮   -       1 хүүхэд

 

Анхны тусламжийн талаар мэдээлэл авах бол: +976 77770508/4

АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ