Мянган хүүхдэд аз жаргал бэлгэлсэн нэг өдөр байлаа

Нийтэлсэн өдөр: 2018.01.22, даваа

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр “Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн 6 дүүргийн 600 хүүхэд Хүүхдийн асрамж халамжийн төвийн 400 хүүхэд нийт 1000 хүүхэд багачуудыг үнэ төлбөргүйгээр тоглуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.. Энэхүү үйл ажиллагаа 01 дүгээр сарын 19 болон 26 гэсэн өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхний 500 хүүхдийн үйл ажиллагаа 01-р сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны үеэр хүүхдүүд, багш аргазүйч нарт Монголын улаан загалмай нийгэмлэг халуун аарц болон жигнэмэг тараан хүүхэд багачуудыг үдийн цайгаар дайлав.