Ажлын зар

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ

ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН

ШАЛГАРУУЛЖ АВНА

Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн ажилтан нь:

Үндсэн үүрэг хариуцлага:

  • • Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн сургалтын стандарт хөтөлбөр, гарын авлага боловсруулах;
  • • Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн сургалтыг стандарт хөтөлбөр, гарын авлагын дагуу зохион байгуулах;
  • • Олон улсын болон Үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүдийн компанит ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
  • • Дунд болон анхан шатны хороодод мэргэжил арга зүйн  дэмжлэг үзүүлж ажиллах;
  • • Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн зуслан цугларалтыг зохион байгуулах;
  • •Олон улсын, төрийн, төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны сүлжээ байгууллага болон хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг бэхжүүлж, олон нийтийн оролцоонд суурилсан түншлэлийг бий болгох;
  • • Бусад цаг үеийн холбогдох үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах;

Тавигдах шаардлага:

  • • Нийгмийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • • Англи, Монгол хэл дээр бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай байх;
  • • Компьютерийн MS Office програм дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • • Илтгэх, ярих, сургалт хийх чадвартай;
  • • Багаар, бие даан ажиллах чадвартай;
  • • Төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

БҮРТГЭЛ:

Төрийн албаны анкет бөглөж өөрийн CV-ны хамт МУЗН-ийн 302 тоотод эсвэл hr@redcross.mn болон bayarchimeg.t@redcross.mn хаягаар 2018 оны 1 дүгээр сарын 9-ны дотор ирүүлнэ үү.