И - март хайпермаркетын хамт олон Анхны тусламжийн сургалтанд хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, И - март хайпермаркеттай хамтран ажиллах гэрээний хүрээнд МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх газар, Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрөөс 10 дугаар сарын 24-нд И - март хайпермаркетын удирдах албан тушаалтан, менежер нарын 18 хүнд  "Анхны тусламж" сэдвээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн зөвлөх Б.Гантулга чиглүүлэгч багшаар ажилласан болно.

Дараагийн сургалт  11 дүгээр сарын 06-нд 10.00-13.00 цагт Гамшгийн менежментийн хөтөлбөрөөс "Газар хөдлөлтийн бэлэн байдал" сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.