Эмгэнэл

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Отгонтэнгэр хайрханд авирч амь насаа алдсан 17 уулчны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон найз нөхдөд нөхөж баршгүй хохирол учирсанд гүн эмгэнэл илэрхийлье. Эрлийн үйл ажиллагаа явагдаж байх үед уулчдаас эсэн мэнд олдохыг та бүхний адил хүсэн хүлээж байлаа. Харамсалтай нь золгүй энэхүү осолд бүгдийн амь нас эрсджээ. Уулын спорт бол аливаа хүнээс ухаан, эр зориг, асар их тэвчээр шаарддаг учраас хүссэн хүн бүр хичээллэж чаддаггүй  билээ. Гагцхүү энэ шалгуурыг давсан эрэлхэг уулчдын баг Отгонтэнгэр хайрханд авирч чаджээ. Тэд хүсэл тэмүүллийнхээ төлөө тэмцэж, ялан дийлж чадсандаа бахархалтай байсан гэдэгт бат итгэж байна. Залуу халуун насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж одсон та бүхэн минь амар амгалан нойрсох болтугай. 
Эрэлхэг уулчдаа элэг нэгт монголчууд бид үргэлж дурсан санах болно. Ум сайн амгалан болтугай. 
Монголын улаан загалмай нийгэмлэг