МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ТАЙЛАГНАЛТ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГТ

ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ТАЙЛАГНАЛТ ХАРИУЦСАН  

АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналт хариуцсан ажилтан нь:

 

Үндсэн үүрэг хариуцлага:

  • • Улаан загалмайн дунд шатны хороодын улирал тутмын үйл ажиллагааны, хагас жил тутмын байгууллагын хөгжлийн тайланг хүлээн авах;
  • • Улаан загалмайн дунд шатны хороодын үйл ажиллагаанд мониторинг, үнэлгээ хийх;
  • • Удирдлагыг шаардлагатай хяналт үнэлгээний мэдээ мэдээллээр хангах
  • • Улаан загалмайн дунд шатны хороодыг тогтвортой хөгжлийн үзүүлэлтийн дагуу үнэлэх;
  • • Төлөвлөлт хяналт үнэлгээ тайлагналтын чиглэлээр хөтөлбөрийн ажилтнуудад аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  • • Төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын чиглэлээр сургалт орох, ажилтнуудыг сургах;
  • • Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ын төлөвлөлт, хяналт үнэлгээ, тайлагналтын хүчин чадлыг сайжруулах;
  • • Донор байгууллагуудад өгч буй тайлангууд цаг хугацаандаа, чанартай хүрч буй эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх;
  • • Хяналт үнэлгээ хийсэн тайланд анализ хийх;
  • • Хүсэлтийн дагуу хийгдэх бусад тайланг цаг тухайд нь чанартай хийх;
  • • Мэргэжлийн ур чадвараа ямагт дээшлүүлэх, сургалтад хамрагдах.

Тавигдах шаардлага:

  • • Нийгмийн ухаан, эдийн засгийн чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх;
  • • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
  • • Төслийн хяналт, үнэлгээ хийж байсан туршлагатай;
  • • Англи, Монгол хэл дээрх тайланг хянах, үнэлэх, боловсруулах чадвартай;
  • • Бичиг хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай байх;
  • • Компьютерийн MS Office програм дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • • Илтгэх, ярих, сургалт хийх чадвартай;
  • • Багаар, бие даан ажиллах чадвартай;
  • • Төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

 

 

БҮРТГЭЛ:

Төрийн албаны анкет бөглөж өөрийн CV-ны хамт МУЗН-ийн 302 тоотод эсвэл hr@redcross.mn болон bayarchimeg.t@redcross.mn хаягаар 2017 оны 11 дүгээр сарын 2-ны дотор ирүүлнэ үү.