“Дэлхийн сайн санаат хүмүүс” байгууллагатай хамтран ажиллана

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын улаан загалмай нийгэмлэг,  “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ хамтран Монгол орны зудад нэрвэгдсэн малчид, нэн эмзэг бүлгийн иргэд, амьжиргааны түвшин бага айл өрх, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах зорилгоор хамтран ажиллахаар боллоо. Тус байгууллага эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, ахуйн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт “Дэлхийн сайн санаат хүмүүс” ТББ-ын тэргүүн Хан  Бён  Ги болон  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар  гарын үсэг зурлаа.

 Хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүн өгөөжтэй байвал цаашид олон талаар  хамтран ажиллах юм.

 Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дунд шатны хороодын судалгаанаар дээрх байгууллагын тусламжийг зорилтот бүлгийн хүмүүст туслах, дэмжих ажлыг зохион байгуулахаар боллоо.