“Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Гамшгийн сургалт мэдээллийн төв байгуулагдлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

      Японы Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Гамшгийн сургалт мэдээллийн төвийг байгууллаа. Энэхүү төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх  цогцолбор газарт баригдсан юм.

      МУЗН-ийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хороо Гамшгийн сургалт мэдээллийн төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах бөгөөд дүүргийн иргэдэд зориулсан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах талаар сургалтуудыг зохион байгуулна. Мөн хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд зориулсан олон төрлийн үйл ажиллагааг энэхүү төвд зохион байгуулах боломжтой юм.

 

      Гамшгийн сургалт мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока,  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа Б.Ууганбаяр нарын хүмүүс оролцлоо.