“Улаанбаатар хот, хот суурин газрын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх” (ECHO-ийн санхүүжилттэй) – төслийн нээлтийн сургалт

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

     “Улаанбаатар хот, хот суурин газрын гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх” (ECHO-ийн санхүүжилттэй) – төслийн нээлтийн сургалт 2016 оны 4 сарын 19,20-ний өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн сургалтын танхимд боллоо. Энэхүү сургалтад нийт төсөл хэрэгжих нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Дунд шатны Улаан загалмайн хорооны дарга, аргазүйч, нягтлан, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын төлөөлөл 24 хүн оролцов. Сургалтын чиглүүлэгчээр төслийг удирдлага, зохицуулалтын түвшинд хариуцах Финляндын Улаан загалмай нийгэмлэгийн хөтөлбөрүүд хариуцсан ажилтан Тони, МУЗН-ийн гамшгийн менежментийн багийн ахлагч Б.Даваажаргал нар ажиллав.

     Төслийн нээлтийн сургалтын хүрээнд төслийн ерөнхий агуулга, үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтран ажиллах байгууллага, төслийн тайлагналт болон төслийн санхүүтэй холбоотой бүх мэдээллийг оролцогчдын хамт ярилцаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хамт баталж, ерөнхий хувиарлалтыг хийв.

     Төслийн хүрээнд хамтран ажиллах байгууллагуудтай 4 сарын 20-ны өдөр уулзалт МУЗН-ийн ЕНБДГ-ын сургалтын танхимд зохион байгуулав. Уулзалтад Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Жайка Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төлөөлөл оролцов.

 

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН БАГ