Говийн чоно – 2016 боллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно 2016” энэ удаагийн сургалт дадлага сургууль 2016 оны 4-р сарын 4-ээс 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн онцлог нь анх удаа орон нутгийг оролцуулж гамшгаас хамгаалах менежментийн гурван түвшний уялдаа холбоог хангах практик үйл ажиллагаанд түлхүү тулгуурласан дадлага сургуулийг хийж, холбоо мэдээллийн орчин үеийн техник хэрэгслийг ашиглаж орон нутгийг нэгдсэн удирдлага, шуурхай мэдээ, мэдээлэл хангах дадлагыг амжилттай зохион байгууллаа.

Сургалт, дадлага сургуулийн ажиллагаанд МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ажилтан Ш.Мөнгөнтуяа, Эрүүл мэндийг дэмжих багийн ахлагч Б.Гантулга, мөн Орхон аймгийн Улаан Загалмайн Хороо бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.

Дадлага сургуулийн цагийн байдал өгөгдлийн дагуу Газар хөдлөлтийн голомтод тусламж үзүүлэх ажилд Орхон аймгийн УЗХ-ны 6 ажилтан, Анхны тусламжийн нөхөрлөлийн 15 гишүүн, сайн дурын идэвхтэн 15 гишүүн, цусны донорын зөвлөлийн 15 гишүүн, өсвөрийн улаан загалмайн 15 гишүүн оролцлоо. Үйл ажиллагаанд Орхон аймгийн УЗХ 128 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Мөн энэ удаагийн сургалтанд Орхон аймагт Хүмүүнлэгийн тусламжийг угтан авах, үдэн гаргах бүсийг байгуулж Улаан Загалмайн шугамаар орж ирсэн тусламжийн барааг хүлээн авах ажиллагааг зохион байгуулсан нь орон нутагт олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах чадавхийг нэмэгдүүлсэн ажиллагаа боллоо.