МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАРТ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, СҮЛЖЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНЫ АЛБАН ТУШААЛД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА.

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Нөөцийн удирдлагын систем, мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан ажилтан сонгон шалгаруулах болзлын тухай:

Ажлын байрны нэр: Нөөцийн удирдлагын систем, мэдээллийн технологи, сүлжээ хариуцсан ажилтан

Ажлын байрны зорилго:

  •  Ажилтан нь үндэсний нийгэмлэгийн хэмжээнд мэдээлэл технологийн сүлжээ, аюулгүй байдлыг, хариуцаж олон нийттэй харилцах,ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

 

  1.  Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн удирдлагын багийн бодлогыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ.

 

  1. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөл болж, бусад хүмүүст үлгэр дуурайлал үзүүлнэ.

 

  1. Нөөцийн удирдлагын системд хяналт  тавьж,  нийт ажилтнуудад  мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

 

  1. МУЗН-ийн вебсайт болон улаан загалмайн фэйсбүүкийн шинэчлэл үйл ажиллагааны мэдээ цацалтыг  тогтмол хийж,  баяжуулж байна.

 

  1. Нийгэмлэгийн бүх ажилтнуудад компьютер болон шинэ технологийн хэрэглээний тухай сургалт явуулж,  чиг баримжаа олгож,  зөвлөмжөөр хангана.

 

  1. Нийгэмлэгийн гадаад, дотоод мэдээллийн санг тогтмол шинэчилнэ.

 

  1. Ажилтнуудын компьютерийн программын аюулгүй байдлыг хангана.

 

  1. Компьютер техникийн холбогдолтой эвдрэл гэмтлийг засч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

 

  1. Хэвлэл мэдээллийн ажилтантай хамтран Брэнд номын онлайн хэрэглээг хэвшүүлэх ажлыг хийнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй программист;
  • Бусдыг манлайлах, удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
  • Компютерийн албан хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх;
  • Техник, тоног төхөөрөмж \\компьютер, принтер, канон, аппарат гэх мэт\\ засварлах чадвартай;
  • Үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх;
  • Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн ёс зүйн хэм хэмжээг хангасан байх;

Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2016 оны 2-р сарын 18-ны өдрийг дуустал МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газрын 302 тоотод болон         bayar1210@yahoo.com  хаягаар хүлээн авна.

  • Сонгон шалгаруулалтыг 2016 оны 2-р сарын 23-ны өдөр явуулна. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн хүн бүртэй ярилцлага хийнэ.

Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн: Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар томилно.

Бүрдүүлэх материал:

-Ажилд орохыг хүсэгчийн анкет (МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас,               redcross.mn website-с татаж авах)

- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар

- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

- МУЗН-ийн аль нэг шатны байгуллагад ажиллаж байсан үйл ажиллагааны тайлан

- 2 хувь цээж зураг

 

 

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ГАЗАР