Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран хандивын тоглолт зохион байгууллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

МУЗН Дуурь бүжгийн эрдмийн теартын уран бүтээлчидтэй хамтран зудын гамшигт нэрвэгдэж, өвөлжилт хүндэрсэн орон нутгийн иргэдэд туслах хандивын тоглолтыг өчигдөр зохион байгууллаа.

Тоглолтын нээлтийн үеэр МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон ДБЭТ-ийн захирал Ч. Мөнхзул нар тоглолтын ач холбогдлын талаар үг хэлж, хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн тус теартын зарим уран бүтээлчдэд МУЗН-ийн хүмүүнлэгийн шагналуудыг гардуулан өглөө.

Тоглолтод теартын гоцлол дуучид дуулж,  Хунт нуур балет бүжиж,  болон Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдлагаар симфони найрлал хөгжим эгшиглэлээ.

Энэхүү тоглолтын орлого 100 хувь хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах юм. Тоглолтын тасалбар худалдан авч, хамтран ажилласан байгууллага, иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье.  

Хаан банк, Онцгой байдлын ерөнхий газар, Яаралтай тусламжийн төв, Эбертийн сан, Мөнхийн үсэг групп, Улсын нэгдүгээр эмнэлгийн урологийн тасаг, Хүүхдийн төлөө үндэсний газар,  Нийгмийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт , “ Нью ком” ХХК,  “Бороо гоулд “ХХК,  “Бихана” эмнэлэг , “Монгол эм импекс концерн”  ХХК,  “International school of UB”, Шадар сайдын ажлын алба,  Сонгинохайрхан дүүргийн  ИТХ,  “Газар сүлжмэл” ХХК зэрэг байгууллагууд  хүмүүнэлгийн үйлсийг дэмжиж , бидэнтэй хамтран ажилласан байна.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...