ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨНИЙ 32-Р БАГА ХУРАЛ ШВЕЙЦАРИ УЛСЫН ЖЕНЕВ ХОТОД БОЛЖ БАЙНА

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

    Олон улсын Улаан загалмай,  Улаан  хавирган сар  Хөдөлгөөний  Олон улсын  32-р  бага хурал Швейцари улсын Женев хотод болж байна.

    Олон Улсын   32-р  бага хуралд Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн  Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн  Н.Энхболд, тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Швейцари  Улсад  сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт  Элчин Сайд В.Пүрэвдорж , Консул Д.Мөнхжаргал нар оролцож байна. Энэхүү Олон улсын  32-р бага хурлаар Олон улсын  Хүмүүнлэгийн хуульд нийцүүлэн үндэсний хууль тогтоомжийг сайжруулах, зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, гамшгийн үед  Олон улсын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох,  Олон улсын Сайн дурынхны аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудалд анхаарлаа хандуулж байна.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...