Хэнтий, Сүхбаатар аймгийн хүмүүнлэг үйлст малчид зочиллоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

     МУЗН-ийн төв байранд Сүхбаатар, Хэнтий аймгийн хүмүүнлэг үйлст малчид зочилсон юм. Тэд тухайн орон нутгийн Улаан загалмай хорооны үйл ажиллагааг дэмжиж, хүмүүнлэг үйлсэд оролцож яваа бахархал бүхий малчид байв. Тэднийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзлаа.

 

Н. Болормаа орон нутагт хүмүүнлэг үйлсийг дэлгэрүүлэхэд чин сэтгэлээсээ тусалж дэмжиж яваа малчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, зарим малчдыг  МУЗН-йин хүндэт медалиудаар урамшуулсан юм. Байгалийн эрсдэлт хүчин зүйлтэй хамгийн түрүүнд тулж, сөрж явдаг малчдад зориулсан хүмүүнлэгийн үйл ажиллагааг танилцуулсан. Түүний нэг нь өнгөрсөн сард улс орон даяар нэвтрүүлж буй ТЕРА сүлжээ буй гамшиг ослын нөхцөл байдлыг урьдчилан мэдээлэх, гамшиг, осолтой тэмцэхэд мэдээллээр хангах сүлжээ юм. Энэхүү сүлжээг Жи-мобайл компанитай хамтран МУЗН мэдээллээр хангах юм. Сүлжээг хэрэгжүүлэх нь малчдын аж ахуй төдийгүй гамшиг ослоос урьчдилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой томоохон сүлжээ бий болсныг тэд талархан дэмжиж байв.

 

Энэ жил Сүхбаатар, Хэнтий аймгуудад өнтэй өвөлтэй золгож, мал  тарга тэвээрэг сайн байгаа тухайгаа малчид хууч хөөрч, бусдын төлөө буюу хэнд тусламж, дэмжлэг хэрэгтэй байна түүнд хүрч тусалж явахаа илэрхийлж байв. Тэд эрүүл мэндийн үзлэгт орж, урлагийн тоглолт үзэх юм.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа..