Залуу та амьдрал бэлэглэгч

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

    Манай улсад цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц төдийлөн хангалтгүй байсаар байгаа бөгөөд энэхүү байдлыг сайжруулахад олон нийтэд цусны донорын ач холбогдлыг таниулах,  сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг тэлэх шаардлага байсаар байгаа билээ.

Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон шийдвэрийг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль дэмжиж, оюутан залуусыг сайн дурын авлагагүй донорын эгнээнд элсүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 11 сарын 03-05-ны өдрүүдэд “Залуу Та Амьдрал Бэлэглэгч” цусны донорын аяныг зохион байгууллаа.

 

 

Үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн II,V,VIII байруудад зохион байгуулагдаж 500 гаруй оюутан идэвх санаачлагатай оролцож, 300 оюутан цусаа бэлэглэлээ.

Мөн МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэргэдэх залуу донорын “Клуб-25” МУИС дээр байгуулагдсан нь аяны бас нэгэн онцлог хэсэг байлаа.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа