Манжуурын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид айлчиллаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН Манжуурын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Манжуурын Улаан загалмайн нийгэмлэгийн дэд Ерөнхийлөгч, “Пинь Ань”  эмнэлгийн дарга Лю тэргүүтэй төлөөлөгчид МУЗН-т зочиллоо. Тэд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай хамтын ажиллагааны тухай ярилцаж, нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Дархан-Уул аймгийн Улаан загалмай хороо, тус аймгийн Орхон сумын анхан шатны хороонд зочиллоо. Тэд хүмүүнлэгийн үйл ажиллагаа орон нутагт хэрхэн хүрч, эмзэг байдалд буй иргэдээ хэрхэн халамжилж, дэмжиж байгаатай танилцсан.

Төлөөлөгчид   Гэмтэл согог, судлалын Үндэсний төв, “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн үйл ажиллагааг үзэж сонирхлоо.  Манжуурын төлөөлөгчдийн багт ихэнх нь эмч мэргэжилтэй хүмүүс ирсэн учраас эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжуудыг судлах нь айчлалын бас нэгэн зорилго байв.