Зүүн Азийн залуучуудын чуулга уулзалт болно

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

ОУУЗУХСНХ-ы Зүүн Азийн залуучуудын сүлжээний уулзалт 2015 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд их нийслэл Улаанбаатар хотод  зохион байгуулагдах гэж байна. БНХАУ, Хонг конг, Макао, Япон, БНСУ, Монголын залуучуудын Улаан загалмайн төлөөлөгчид цаашдын хоёр  жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, чиг хандлага, хамтын ажиллагааны хүрээгээ тодорхойлон хэлэлцэх болно. Олон улсын хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, Монгол орноо танилцуулах, өөрсдийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөний үйл ажиллагаагаа сурталчлах зорилготой юм.