Хүмүүнлэг сэтгүүлчид хүүхдүүдтэй хамт танилцах аялал хийв

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН нь хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлст татан оролцуулах, эмзэг байдалд буй иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг үндэсний хүмүүнлэгийн байгууллага билээ.

Хүмүүнлэг үйл ажиллагааг дэлгэрүүлэхэд хэвлэл, мэдээллийн үүрэг, оролцоо нэн чухал үүрэгтэй  учраас МУЗН-ийн  дэргэд  Хүмүүнлэгийн сэтгүүлчдийн баг  ажиллаж байна.

МУЗН-ийн  дэргэдэх Хүмүүнлэгийн сэтгүүлчдийн багийнхан   “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээг тогтмол зохион байгуулах гэж байна. Эхний удаад нийслэлийн дүүргүүдийн Дунд шатны Улаан загалмай хороогоороо дмжуулан 20 хүүхдийг  Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцууллаа.

Энэхүү арга хэмжээ нь МУЗН-ийн үндсэн 4 хөтөлбөрийн нэг болох Хүүхэд,  залуучуудын хөдөлгөөний хүрээнд хүүхдүүдийн боловсрол эзэмших, танин мэдэхэд нь туслах зорилготой юм.

Хүүхдүүд Ю.Цэдэнбал агсны 40 жил сууж явсан АН-24 онгоцонд орж сууцгаалаа. Мөн Иргэний нисэхийн үйл ажиллагаатай танилцаж, Чингис хаан олон улсын нисэх буудлын зорчигчдын явах, ирэх танхимаар зочиллоо.

Хүүхдүүд нисэгч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, сэтгэл хангалуун үзэж харж явав.