Балба улсад дахин газар хөдөллөө!

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Өчигдөр буюу 05-р сарын 12-нд Балбад дахин 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар хамгийн багадаа 66 хүн амь насаа алдаад байна гэсэн мэдээллийг Reuters агентлаг дамжуулаад байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн төв цэг нь Балбын нийслэл Катманду хотоос дорно зүгт 76 км-ийн зайтай жижиг хотод байсан байна. Балбад урьдчилсан тоогоор хамгийн багадаа 48 хүн нас барж, 1100 хүн гэмтэж бэртсэн бол газар хөдлөлт хөрш зэргэлдээ Энэтхэг улсад мэдрэгдэж 17 хүн нас баржээ.

Дэлхий даяараа Балбын ард түмэнд үзүүлэх туслалцааг идэвхижүүлэх шаардлага нэн хурцаар тавигдаж байна.

Бидний зохион байгуулж буй энэхүү тоглолтын орлого зүүн 3 аймгийн иргэдэд болон Балбын ард түмэнд тусламж болон очих юм.

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа!